БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

“Доной” нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг нээв

Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг ашиглалтад орууллаа.

Тус буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад өгөөд байгааг Улсын комисс хүлээн авах ёслолд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн удирдлага оролцов.

Нисэх буудлын талбай, зурвас бүхий иж бүрэн аэродром, ус зайлуулах суваг зэрэг ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэжээ. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ онд зам, тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буйг дурдаад, “Доной” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, аэродромыг өргөтгөсөн нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлогод дэмжлэг болохуйц үйл явдал боллоо” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах




Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet