COVID-19

ДЭМБ: 220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс вакцины түгээлт, хангамжтай холбоотой түгээмэл ирдэг асуултад хариулт өгье.

Вакциныг хэрхэн тараадаг вэ?

-ХӨСҮТ-ийн төв агуулахад вакциныг зохих журмын дагуу хадгалдаг бөгөөд тэндээсээ аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдэд хүйтэн хэлхээний нөхцөлийг алдагдуулалгүйгээр тодорхой хяналтан дор тараадаг.

Вакцин хүн бүрд хүрэлцээтэй юү?

-Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаатай холбоотой одоогоор вакцин хүн бүрд хүрэлцээтэй биш байна.

Одоогоор хэдэн вакцины хөгжүүлэлт хийгдэж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet