COVID-19

“Пфайзер” компанийн “Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд хийж эхэллээ

Пфайзер/Бионтех компаниудын “Комирнати” вакцины тарилгыг эхлүүлэх арга хэмжээ ХСҮТ-д боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтний төлөөлөл оролцлоо.
Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцлов.  

Гэрэл зургийг MPA.mn

КОВАКС хөтөлбөрийнх үрээнд Pfizer/BioNtech үйлдвэрийн “Комирнати” вакциныг хүлээн авах 18 улсын нэгээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархаж байна гэдгээ олон улсын байгууллагын төлөөлөл хэлсэн үгэндээ тусгайлан тэмдэглэж байв.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас  “Комирнати” вакцинаас энэ оны хоёрдугаар улиралд нэмэлт тун авах хүсэлтийг гаргаад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, эрэлт, олон улсын тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нийлүүлэлтийн хугацаа тодорхой болно. Мөн ирэх дөрөв болон тавдугаар сард багтаж КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 98,400 тун АстраЗенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэмдэглэн хэлэв.

Гэрэл зургийг MPA.mn

“Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний гемодиализын эмчилгээтэй,  дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet