COVID-19

Архангай аймаг тэг зогсолт хийнэ

Архангай аймаг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг “улаан” түвшинд шилжүүлж, тэг зогсолт хийнэ гэж орон нутгийн удирдлага өнөөдөр 17.00 цагт мэдээллээ.

Тодруулбал, аймгийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, захирамж гаргажээ. Захирамжид, “Ковид-19 цар тахлын халдвар хүн амын дунд нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан” түвшинд шилжүүллээ. ТЭГ зогсолтыг энэ сарын 26-ны өдрийн 17.00 цагаас 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд хийнэ. Аймгийн хэмжээнд бэлэн байдлын “Улаан” түвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлхийг үүрэг болгов” гэжээ.

Ташрамд, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан ЗУРГААН тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

May be an image of 1 person and sitting

Мөн АОК, Шуурхай штабаас Эрдэнэбулган суманд халдвар гарсантай холбогдуулан хариу арга хэмжээг түргэн шуурхай авч ажилласан байна. Тухайлбал Эрдэнэбулган сумыг тойрсон таван хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд суманд гацсан иргэдээс PCR шинжилгээ авч хариу гарсны дараа бусад орон нутаг руу нэвтрүүлэх аж.

May be an image of one or more people, people standing and outdoors

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet