ДЭЛХИЙН МЭДЭЭ

ФОТО: Олимпын бамбарын буухиа эхэллээ

Дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбогдуулан товлосон хугацаагаа нэг жилээр хойшлуулан энэ зун зохион байгуулахаар болсон Токиогийн зуны олимпын наадмын галт бамбарын буухиа пүрэв гарагт эхэллээ. Бамбарыг Фүкүшимад болсон ёслолоор асаасан бөгөөд 121 хоногийн хугацаанд орон даяар 10 мянган хүн буухиалан дамжуулах юм.

Коронавирусийн халдварын улмаас тусгаарлалт, хөл хорионы дэглэм үйлчилж буй тул энэ удаагийн буухиаг өмнөх наадмуудынх шиг олон мянган хүн үзэх боломжгүй байна. Гэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьсан цөөн хүн бамбарын буухиаг үзнэ гэж наадмын зохион байгуулагчид мэдэгджээ.

Ташрамд, үүсээд буй нөхцөл байдлын улмаас зуны олимпын наадамд гаднын орнуудаас үзэгч, жуулчин хүлээж авахгүйг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet