Live
ЭДИЙН ЗАСАГ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ зээлийн олголттой танилцахаар “Хаан” банкны салбар дээр ажиллаж байна

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ажлын байрыг дэмжих ГУРВАН хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарч, зээлийг олгож эхэлсэн билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ зээлийн олголттой танилцахаар “Хаан” банкны салбар дээр ажиллаж байна.

Тодруулбал, бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар олгохоор болж байгаа юм.

Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet