Хөгжлийн банктай холбоотой асуудлаар "Монгол эм импекс концерн" ХХК болон "Бишрэлт Групп" ХХК мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Монгол эм импекс концерн" ХХК-ийн дэд захирал Б.Мөнх-Эрдэнэ "Хөгжлийн банкнаас авсан зээл болон эргэн төлөлттэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байгаа учраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Манай компанийн хувьд 1923 онд байгуулагдсан эмийн ууган компанийн нэг. Ирэх жил 100 жилийн ой тохионо.

Гэрэл зургийг MPA.mn

Зээлийн хувьд таван жилийн хугацаатай, 2023 оны нэгдүгээр сард дуусах байсан. Зориулалт нь үйлдвэр барих төсөл. Эхний ээлжинд 7.2 тэрбумыг авсан. Энэ нийт төслийн маань 19 хувь. Харамсалтай нь сүүллийн хоёр жилд цар тахлын улмаас үйлдвэр барих ажил зогсонги болсон. Гэсэн хэдий ч бид Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөд явж байсан. Нэн хариуцлагатайгаар хэлэхэд зээлээ төлөхгүй байсан, удаасан, зориулалтын бусаар ашигласан зүйл огт байхгүй.

Өнөөдрийн тухайд манай компани албан ёсоор зээлээ төлж барагдуулсан байгаа" гэлээ.

#live, #"Монгол эм импекс концерн" ХХК, #Хөгжлийн банк,