COVID-19

Энэтхэгт коронавирусийн давхар мутацид орсон хувилбар илэрчээ

Коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдэж буй Энэтхэг Улсад давхар мутацид орсон хувилбар илэрсэн байна. Тус улсын 18 мужийн 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авсны дүнд энэ хувилбарыг илрүүлсэн аж.

Тодруулбал, Умард Махараштра мужид авсан шинжилгээнд анализ хийхэд 15-20 хувьд нь E484Q ба L452R мутаци нэгдсэн байгааг Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Давхар мутацид орсон ийм хувилбар нь халдварлах чадвар өндөр, вакцинд тэсвэртэй байж магадгүйг мэргэжилтнүүд онцлов. Шинээр илэрсэн энэхүү хувилбарын талаар мэргэжилтнүүд цаашид сайтар судлах шаардлага гарч ирж байна.

Ташрамд, Энэтхэг улсад коронавирусийн халдвар авсан 11.7 сая хүн бүртгэгдээд байгаа бөгөөд 160 мянган хүн нас бараад байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт л гэхэд халдварын 47262 тохиолдол бүртгэгдэж, 275 хүн нас барсан нь  он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet