Украин улс мягмар гарагт кибер халдлагад өртжээ. Кибер халдлагыг хэн үйлдсэн талаар шууд таамаг дэвшүүлээгүй ч мэдэгдлээрээ дамжуулан Оросыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна.

Украины Приватбанкны хэрэглэгчид төлбөр тооцоо болон банкны аппликейшнд ​​асуудал гарсан гэж мэдэгдсэн бол Ошадбанк систем нь удааширсан гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден холбоотнуудтайгаа цахим халдлагад хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Тэрээр Цагаан ордноос хэлсэн үгэндээ “Хэрэв Орос улс АНУ эсвэл манай холбоотнуудын компаниуд болон чухал дэд бүтцийн эсрэг кибер халдлага үйлдвэл бид хариу өгөхөд бэлэн байна” гэж хэлжээ.

Европын нэрээ нууцалсан нэгэн дипломатч Украин руу цэргийн бүрэн дайралт хийхээсээ өмнө кибер халдлага үйлдсэн байх магадлалтай гэж анхааруулсан байна.

Хакерууд сүлжээг тасалдуулахын тулд ер бусын өндөр хэмжээний мэдээллийн урсгалаар сүлжээг дүүргэжээ. Ийм халдлагын ард хэн байгааг тогтооход хэцүү ч үүний ард Орос байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гэж Европын дипломатч хэлэв.

Эх сурвалж: Reuters

#УКраин,