ТЕХНОЛОГИ

Хүүхэд залуусын дунд ХҮЧЭЭ АВЧ БУЙ ТРЕНДҮҮД

Орчин цагийн хүүхэд, залуусын дунд хамгийн их хүчээ авч, түгж буй шинэ трендүүдийг онцолж байна.

Спиннер

Өвчтэй охиноо тайвшруулахын тулд нэгэн ээжийн зохион бүтээсэн спиннер тоглоом өдгөө хүүхэд, залуусын дунд дэлгэрч буй трендүүдийн нэг. 2016 онд “Оффист байх ёстой тоглоом” нийтлэлийг “Форбес” нийтэлснээс харвал, спиннер зөвхөн залуусын ч бус нийтийн таашаалд нийцсэн эд болж таарч байна. Онлайн худалдааны “Амазон” дэлгүүрээр хамгийн их борлогдсон 20 тоглоомын нэг болох спиннер нь анхаарал төвлөрүүлэх, тайвшруулахад тустай гэдэг.

Электрон тамхи

Хорт зуршлаа хаяхыг хүсдэг, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст зориулсан электрон тамхи сүүлийн жилүүдэд БНХАУ, Азийн орнуудын залуусын дунд их дэлгэрсэн. Вейпинг (Vaping) хэмээх англи үгнээс гаралтай вейп буюу электрон тамхийг усан тамхитай адилтгах нь бий. Орчин үед вейп татдаг тусгай газар, үүнийг хэрэглэдэг хүмүүсийн нэгдлүүд бий болж байна. Найрлагадаа глицерин, пропиленгликоль (Е1520), үнэртүүлэгч, никотин агуулсан шингэн бүхий электрон тамхины бизнест хэдэн арван сая ам.доллар эргэлддэг.

Нүүр будах урлаг

Ютуб зэрэг видео контентын салбарт хамгийн түгээмэл, хамгийн ашигтай влог, бичлэг бол нүүрээ будах тухай хичээл, заавар, туршилтууд байдаг. Нүүр будалтын влогоор нэрд гарч, саятан болсон хүмүүс (Jeffree Star) ч цөөнгүй. Хэлбэр, агуулгын хувьд ийм төрлийн бичлэг, контентууд маш олон төрөл бий.

Сторис

Олон нийтийн сүлжээн дэх богино бичлэг, гэрэл зургуудаар “түүх бүтээх” нь мөн л хүчээ авч буй тренд.

Фэйсбүүк, инстаграм, вичат зэрэг холбоо, харилцааны платформуудаар дамжуулан хэрэглэгч бүр сторис хийдэг болсноор энэ нь бизнес, маркетингийн томоохон хэрэгсэл болон хөгжиж байна.

Мийм (Meme)

Мийм буюу аливаа санаа, үйл явдал, үзэл санаа зэрэг мэдээллийг  голдуу цуврал зураг, богино бичлэгтэй хавсарган  хошин, оновчтой, ёжтой хүргэх  агуулга нь олон нийтийн сүлжээнд хамгийн түгээмэл болж буй тренд. Форум, блог, мессенжер зэрэг харилцааны бүх л платформд элбэг таарах хошин миймүүд хэлбэр, агуулгаараа ч  төрөлжиж буй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet