“Walt Disney” компани Коачелла хөндийд хүмүүст зориулсан, "онцгой ид шид шингэсэн" бодит ертөнц бүтээж байгаагаа Лхагва гарагт зарлалаа.

disney cotino residential community

Энэхүү бүтээн байгуулалт нь “Disney” компанийн төлөвлөж буй олон хөтөлбөрийн нэг бөгөөд ойролцоогоор 24 акр талбайд баригдах уг төсөл нь Crystal Lagoons технологи бүхий оюу ногоон өнгийн тунгалаг устай том баян бүрд байх аж.

Худалдан авагчдад зориулан эдлэн газар, орон сууц гэх мэт олон төрлийн үл хөдлөх хөрөнгийг санал болгох бөгөөд амьд тоглолт, буяны үйлс, хоолны сургалт зэрэг зөвхөн гишүүдэд зориулсан клубын үйл ажиллагаагаа явуулах юм байна.

disney cotino residential community

Хотхоныг “Cotino” гэж нэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтыг “Disney” компани “DMB Development” нэртэй томоохон компанитай хамтран хийх гэнэ.

“Disney” өөрийн брэндээр хот байгуулж буй анхны тохиолдол биш юм. 1996 онд Орландо хотоос 20 милийн зайд “Celebration” хотыг байгуулж байжээ. Уг хот одоог хүртэл байгаа ч цагдаагийн алба, хотын захиргаагүй тул дүүрэг гэж нэрлэгдэж байна.

Эх сурвалж: New York Post

#“Disney” орон сууцны хотхон байгуулна,