Live
ОДОН ОРОН

ОБЕГ: Он гарсанаас хойш улсын хэмжээнд 58 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байна

ОБЕГ-аас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Он гарсанас хойш 58 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Өчигдөр орой болсон газар хөдлөлтийн хүч Богд ууланд байрладаг хэмжилтийн багажинд 3 балл, Төв аймаг дахь багажинд 4 балл гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн “Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий. Энэ нь зөвхөн хотын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийлэл үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана.

Маргааш 16.00 цагт хэд хэдэн газарт зохиомлоор амжиж мэдээлэх дохиог ажиллуулах бөгөөд иргэд энэ үеэр газар хөдөлж байна гэж айж сандрах хэрэггүй. Энэ нь амжиж мэдээлэх систем хэвийн ажиллаж байгаа эсэхийг болон бусад хэсэгт байршуулсан төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгаж буй юм. Барилга байшингийн аюулгүйн орц гарцыг нээлттэй байлгах, зориулалтын дагуу ашиглахыг зөвлөж, хяналт шалгалт хийж байна. Бүх барилга, ялангуа 5-аас дээш давхар бүхий байгууламжийг барихдаа стандартыг баримтлах ёстой гэлээ” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet