ДЭЛХИЙН МЭДЭЭ

Колорадод болсон халдлагын үеэр зургаан хүн нас баржээ

АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотод зэвсэгт этгээд супермаркет руу халдсаны улмаас зургаан хүн нас баржээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд цагдаагийн нэг ажилтан ч байв.

Энэ сарын 22-ны даваа гарагт супермаркет руу зэвсэглэсэн этгээд гэнэт дайран орж гал нээсэн хэмээн гэрчүүд ярьж байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирж, сэжигтнийг саатуулсан бөгөөд ямар учраас ийм хэрэг үйлдсэн талаар тодруулж буй.

Ташрамд, өнгөрсөн долоо хоногт Жоржия мужийн Атланта хотод зэвсэглэсэн этгээд азиудын ажиллуулдаг спа салон руу халдаж, долоо хүний аминд хүрсэн хэрэг гарсан.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet