СОЁЛ УРЛАГ

Даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буй “ТРИО” уран сайхны кино удахгүй үзэгчдэд хүрнэ

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “ТРИО” кинонд дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч болж буй аж. Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш н.Агиун тус кинонд зөвлөгөө өгч, хамтран ажилласан байна.

“Дауны хам шинж бие, хэл, сэтгэл мэт гурвалсан хромосомоос үүдэлтэй. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, төвөг ярвигтай орчин цагт хүмүүний аз жаргалын томьёог даунтай хүнээс олох боломжтой. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлдэг.Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй.

Даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг, түүнчлэн “монголоид, монголизм” гэх үгстэй холбон бүдүүлгээр тайлбарлах хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Бид хэнийг ч үлдээх ёсгүй.

Эцсийн эцэст хүмүүн гэх өчүүхэн бид бүгдээрээ эцэг тэнгэр, эх дэлхийн хаялага дор эрт, эдүгээ, ирээдүйн гурамсан холбоон (трио) дундаас зугтан орших ямар ч аргагүй билээ” хэмээн Монголын Дауны холбооноос мэдээлсэн юм. Тус уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.

ФОТО:

Ташрамд, дэлхий дээр жил бүр 6,000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй нэг хүүхэд төрж байна гэсэн үг юм. Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэдэн зуун үйлдвэрлэгчид өнгө өнгийн өвөрмөц загвартай оймснуудыг худалдан борлуулдаг. Энэ нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчлах, дауны хам шинжтэй хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрч, тэднийг хүндлэн өөр өөр хүмүүс хамтдаа нийгмийг бүтээхийг нийтэд уриалсан агуулгыг илтгэдэг билээ.

Эх сурвалж: Монголын Дауны холбоо

3 сэтгэгдэл

  1. Qq

    2021-03-23

    Saihan buteel boloh bhaa

  2. Love you

    2021-03-23

    Burhanii sod negen buteel yum shuu dee.

  3. Содоо

    2021-03-23

    Өөрчлөлтийн салхи хажууханд бий

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet