COVID-19

Германд хөл хориог сунгажээ

Германы канцлер Ангела Меркель, холбооны мужийн эрх баригчид хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын 18 хүртэл сунгахаар тохиролцжээ.

“Коронавирусний шинэ хувилбар ноцтой аюул дагуулсан хэвээр байна. Илүү халдварлах чадвартай Их Британийн хувилбар нь ерөнхийдөө шинэ вирус юм. Ийм нөхцөлд хорио цээрийн дэглэмийг сулруулж болохгүй. Католик шашинтнуудын тэмдэглэдэг Улаан өндөгний баярыг тохиолдуулан 4 дүгээр сарын 1-нээс 5-ны өдрийг амралтын өдөр болгож хүмүүс хоорондын харилцаа холбоог хязгаарлах зарчим хэрэгжинэ” хэмээн Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр шашны зан үйл хийдэг газруудад аль болох очихгүй байхыг иргэдэд уриалжээ. Улаан өндөгний баярын арга хэмжээг цахим хэлбэрээр явуулахыг Засгийн газар иргэдээс хүссэн байна. 

Одоогоор ХБНГУ-д хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа хэдий ч тийм хатуу биш юм. Тодруулбал, дунд сургуулиуд, цэцэрлэг, үсчин, гоо сайхны салон, номын болон цэцгийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус улсад халдварын тохиолдол 1, 2 дугаар сард буурч байсан хэдий ч гуравдугаар сараас эрчимтэй өсжээ. Ийнхүү өссөнийг шинжээчид шинэ хувилбартай холбон тайлбарлажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet