COVID-19

21 аймгийн 10-т нь коронавирусийн халдвар гараад байна

Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 5,392 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 3,785 хүн нь эдгэрээд байна. Дотоодын нийт халдварын тоо 4,856 болж, 21 аймгийн 10-т нь халдварын тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс хамгийн их буюу 217 тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн юм.

Өнөөдөр л гэхэд орон нутагт 13 халдвар бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан халдварын тохиолдол:

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоёр иргэнээс халдварын шинж тэмдэг илэрч, тусгаарлажээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад дээрх хоёр иргэн гуравдугаар сарын 14-21-нд амарсан байжээ. Тэднээс энэ сарын 22-ны 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний хариу эeрэг буюу халдвартай гарсан байна. Тиймээс ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр /2021.03.23/ ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн байна. 

May be an image of outdoors

Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоов.

ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН АЙМГУУДЫН НЭРС:

АймагНийт батлагдсанСүүлийн 24 цагт
Сэлэнгэ2170
Дархан527
Орхон250
Дорноговь320
Говьсүмбэр40
Архангай40
Завхан60
Төв243
Увс22
Хөвсгөл161
Нийт38213

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet