ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дональд Трамп олон нийтийн сүлжээ үүсгэн байгуулна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олон нийтийн өөрийн гэсэн сүлжээг үүсгэн байгуулахаар төлөвлөж буйг түүний зөвлөх Жейсон Миллер “Фокс Ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

“Энэ бол энэ салбарын тоглоомын дүрмийг орвонгоор нь эргүүлсэн тавцан байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн бөгөөд ойрын 2-3 хугацаанд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллүүд гарна гэж онцлов.

Д.Трамп Флорида муж дахь Мар-а-Лаго харшдаа технологийн салбарын төлөөлөгчид, хөгжүүлэгчидтэй уулзсан гэх мэдээлэл ч мөн гарч буй. Өнгөрсөн нэгдүгээр сард Капитолийн ордонд үймээн гарсны дараа твиттер сүлжээний удирдлага Д.Трампын аккаунтыг бүрмөсөн хаахаа мэдэгдсэн бөгөөд энэ жишгийг бусад тавцан ч дагаж, түүний хаяг аккаунтыг тодорхой хугацаагаар хааж  байсан юм.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet