COVID-19

Коронавирусийн гарал үүслийн талаарх таамаг гарч, Уханийн вирус судлалын лабораториос алдагдсан гэх үндэслэлийг няцаах нь

“Ковид-19” халдварын гарал үүслийн талаар ДЭМБ-ын мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлж байгааг “Блүүмберг” мэдээлжээ. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод ажилласан ДЭМБ-ын мэргэжилтнүүд энэ долоо хоногт тайлангаа нийтлүүлнэ.

Энэ тайланд онцолсноор “Ковоид-19”-ийн халдвар САРС буюу амьсгалын цочмог хам шинж өвчинтэй адил замаар тархсан байж магадгүй гэнэ. Амьсгалын цочмог хам шинжийг үүсгэгч вирусийн анхдагч тээгч нь сарьсан багваахай бөгөөд Хималайн цивет хэмээх хөхтөн амьтнаар дамжин хүнд халдварласан.

Британийн амьтан судлаач Питер Дасзак коронавирусийн халдварын гарал үүсэл, тархсан замын тухайд зэрлэг амьтны худалдаатай холбоотой гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Түүний үзэж буйгаар, сарьсан багваахайгаас коронавирусийн халдвар авсан амьтныг зах дээр худалдаж, улмаар хүнд халдварласан байж магадгүй аж.

Хэрэв энэ таамаглал үнэн бол коронавирус Уханийн вирус судлалын лабораториос алдагдсан гэх хувилбар үндэслэлгүй болж таарна гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Эх сурвалж: Блүүмберг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet