ГХЯ-наас Украины нөхцөл байдал, тэнд байгаа монгол иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байгаа. Харин Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байгаа бол Кривой Рогт хоёр оюутан байгаа юм.

Харьковд хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. Өнөөдөр өглөөний авсан мэдээгээр зарим оюутан тухайн хорогдох байраас гарч, оюутны байр болон өөр бусад байруудад очсон байна. Гэхдээ тус хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна.

Киев хотод болон Кривой Рогт байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд өөр, өөрсдийнхөө гэр байгаа гэсэн мэдээлэл байна.

Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар монголын цагаар өнөөдөр 11:00 цагийн орчимд Польшийн хилийг давсан буюу тус улс руу нэвтэрсэн байна.

Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Тухайн дөрвөн иргэнийг Польшид очиход нь манай Элчин сайдын яамнаас тосож аваад Монгол руу авчрах ажлыг зохион байгуулна.

Нэмэлт мэдээлэл хэлэхэд өчигдөрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Украинд байгаа иргэдийг татан авах болон бусад шаардлагатай ажлуудад 500 сая төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан” гэв.

#онцолсон, #live, #ГХЯ, #УКраин,