Хөвсгөл аймаг дахь халдварын нийт тохиолдол 15 боллоо
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 210 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний гурван нь Хөвсгөл аймагт бүргэгдсэн байна.
Тодруулбал, тус аймгийн Цэцэрлэг сумаас ойрын хавьтлын 344 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд гурван тохиолдол эерэг гарсан гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт халдварын 15 тохиолдол бүртгэгдэв.

Нийт батлагдсан тохиолдлын зургаа нь хөдөөгийн багаас илэрсэн тул малчид хээр гадуур явахдаа айл, саахалтаараа зочлохгүй байхыг анхааруулж байна.

zzz
2021-03-22
oron nutegtee aldmaargui bndaaaaaa
00
2021-03-22
huduugiinhun mask zuudeg bgaa burhan min