Бэлгийн хүчирхийлэлд өртсөн даван туулагч хүүхдүүдэд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг клиник нийгмийн ажилтнуудыг СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН КЕЙС МЕНЕЖМЕНТИЙН АРГА ЗҮЙГЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ урьж байна.

Тус хөтөлбөр нь мэргэжлийн нийгмийн ажилтнуудад бэлгийн хүчирхийлэлд өртсөн даван туулагч хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээ шаардлагыг ойлгуулах замаар сэтгэцийн гэмтэлд суурилсан кейс менежментийн арга зүйг түгээн дэлгэрүүлэх, даван туулагчдад ээлтэй үйлчилгээ үзүүлэхэд чадавхжуулах зорилготой.

Энэхүү хөтөлбөрийг “Хөөрхөн Зүрх” ТББ санаачилж Австралийн сайн дурынхны байгууллагын "Impact Fund" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2022 оны 2 дугаар сараас 5 дугаар сар дуустал хэрэгжүүлэх гэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 15 хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнуудыг сонгон шалгаруулж дараах байдлаар чадавхжуулна:

• Бага насны болон өсвөр насны хүүхдийн сэтгэцийн гэмтэл, хүчирхийлэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг,

• Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээний туршлага,

• Сэтгэцийн гэмтэлд суурилсан кейс менежментийн үйлчилгээний арга зүйн талаарх мэдлэг, практикт ашиглах ур чадвар,

Оролцогчдод тавигдах шаардлага:

• Нийгмийн ажлын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

• Төр болон төрийн бус байгууллагад хүүхэд хамгааллын клиник нийгмийн ажилтнаар ажилладаг байх,

• Мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, чадавхжуулах, туршлагаа бусад мэргэжилтнүүддээ хуваалцах хүсэл, эрмэлзэлтэй байх,

• Хөтөлбөр хэрэгжих хугацаанд ажлаа зохицуулах, шаардлагатай тохиолдолд байгууллагын зүгээс чөлөө олгох боломжтой байх.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2022 оны 3 сарын 3-ны 23:59 цаг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70159688 утсаар холбогдоорой.

Өргөдөл хүлээн авах холбоос:

"Хөөрхөн Зүрх" ТББ