ДЭЛХИЙН МЭДЭЭ

Саудын Арабын хунтайжийг шүүхэд дууджээ

Туркийн Стамбул хотод 2018 онд бусдын гарт амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Ахмад Хамза Хашоггийн хэрэгтэй холбогдуулан тус улсын хунтайж Мухаммед бин Салманыг шүүхэд дууджээ. Сэтгүүлч агсны сүйт бүсгүй Хатиже Женгиз шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хунтайжийг ийнхүү дуудсан талаар “Индепендент” мэдээлжээ.

Хатиже Женгизийн өмгөөлөгчийн мэдээлж буйгаар, тэрбээр өнгөрсөн онд АНУ-ын нутаг дэвсгэрт энэ нэхэмжлэлийг гаргасан ч Хааны гэр бүлийн хуульчид одоо л мэдэгдлийг хүлээн авч буй аж. Уг нэхэмжлэлд хунтайж Мухаммед бин Салманыг сэтгүүлчийн үхэлд буруутай гэж бичсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд АНУ-ын Тагнуулын төв газраас танилцуулсан илтгэлд Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насанд халдах ажиллагааг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа АНУ-ын Төрийн департмент сэтгүүлчийн үхэлтэй холбоотой байж магадгүй 76 хүнд визний  хориг тавьсан юм.

Сэтгүүлч Жамаль Ахмад Хамза Хашогги 2018 онд Туркийн Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газарт очсоныхоо дараа сураггүй болж, төдөлгүй бусдын гарт амиа алдсан нь тодорхой болсон билээ.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet