
Цагдаа нар болон засгийн газрийг эсэргүүцэгчдийн хооронд мягмар гарагийн орой болсон шируун мөргөлдөөний дараа Хонг Конгийн Олон улсийн нисэх онгоцний буудал нислэгээ лхагва гарагаас эхлэн хэвийн ургэлжлүүлэх болсон байна. Хэдэн зуун зорчигчдийг өнгөрсөн хоёр хоногт онгоцний буудлын хулээн авах дээр зогсонги байдалтай байжээ.
“Та жуулчин эсвэл аль нь ч бай би танид өчигдөр учруулсан хохирлынхоо төлөө та бүгдээс уучлалт гуйх ёстой. Бид үнэхээр ийм зүйл болохыг хүсээгүй” гэж нисэх онгоцны буудалд үлдсэн эсэргүүцэгчдийн нэг Лээ хэлсэн юм.
Удирдлагууд дээд шүүхээс эсэргүүцэгчдийн нисэх буудал дах суултыг хориглосон шийдвэрийг зөвшөөрсөн бөгөөд зөвхөн тасалбартай зорчигдчдийг нислэгийн бүсэд нэвтрэхийг зөвшөөрчээ.
“ Өнгөрсөн шөнө болсон бүхнийг харсаний дараа одоогийн байдлаар бид бүгд эв найртай байж, харгис байх шаардлалагүй гэж найдаж байна” гэж зорчигдчийн нэг Алвин ярьсан байна.
Нисэх буудалд болсон эсэргүүцэл нь хонг конгд арван долоо хоног үргэлжлээд буй засгийн газрийг эсэргүүтсэгчдийн жагсаалийн нэг хэсэг аж.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах