ДЭЛХИЙН МЭДЭЭ

Токиогийн олимпийн үеэр гаднын жуулчин, үзэгчид хүлээн авахгүй

Дэлхий даяар тархаж буй цар тахлын улмаас Японы Токио хотод болох зуны олимпийн наадмаар гаднын орнуудаас жуулчид, үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргажээ. Олимпын наадмын тасалбарыг худалдан авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоор болж байна. Наадмын зохион байгуулагчдын мэдээлж буйгаар, одоогийн байдлаар олимпын 600 мянга, паралимпын 300 мянган тасалбар борлогдсон аж.

Цар тахлын улмаас нэг удаа наадмын товыг хойшлуулсан зохион байгуулагчид олимпыг хүмүүсийн эрүүл мэндэд аюул эрсдэл учруулахгүйгээр явуулахын тулд ийм арга хэмжээ авч буйгаа онцолжээ. Зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-нд нээлтээ хийнэ.

Ташрамд, Японы зүүн хойд хэсэгт газар 7.2 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас цунами болж магадгүйг анхаарууллаа. Мияги мужийн эрэг орчмоор хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн тул нэг метр өндөр цунами үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд хэлж буй.

Эх сурвалж ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet