COVID-19

Нийслэл дэх насанд хүрсэн ТАВАН хүн тутмын НЭГ нь вакцинд хамрагджээ

Гэрэл зургийг MPA

Энэ сарын 20 буюу өнөөдрийн цагийн 20:00 цагийн байдлаар 14,071 хүнийг вакцинд хамруулж, нийт 204,129 иргэнд коронавирусийн вакцины эхний тунг тариад байна. Өөрөөр хэлбэл, нийслэл дэх насанд хүрсэн ТАВАН хүн тутмын НЭГ нь вакцинд хамрагджээ.

Ирэх сараас вакцины дараагийн шатны татан авалт эхэлснээр иргэдэд хоёр дахь тунг хийнэ. Мөн өдөрт 30 мянгаас доошгүй хүн вакцинд хамрагдахаар төлөвлөсөн талаар Засгийн газраас мэдээлсэн.

Улаанбаатар хотын хүн амыг вакцинд хамруулж дуусах хугацаа тавдугаар сарын дунд үе гэж төлөвлөсөн. Үүний дараагаар орон нутагт дархлаажуулалтын ажил өргөн хүрээнд өрнөх гэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet