Их Британийн эрдэмтэд дэлхийд анх удаа лабораторид бүтээсэн цусыг эмнэлзүйн туршилтын хүрээнд хүнд сэлбэжээ. Уг туршилтад өчүүхэн хэмжээний цусыг ашигласан бөгөөд хүний биед хэрхэн үйлчлэхийг нь шалгах зорилготой байна.

Судалгаанд оролцсон эрдэмтдийн хэлснээр ирээдүйд цус сэлбэлтийн дийлэнх хэсэг нь цусны доноруудаас хамааралтай хэвээр байна. Гэхдээ туршилтын эцсийн зорилго нь амин чухал, маш ховор цусны бүлгүүдийг бий болгох явдал аж.

Тодруулбал, лабораторийн аргаар "ургуулсан" цус нь хадуур эсийн цус багадалт (цусны улаан эсийн хэлбэр өөрчлөгдөх өвчин) зэрэг өвчний улмаас тогтмол цус сэлбэдэг хүмүүст нэн шаардлагатай байна.

Энэ өвчний үед сэлбэж буй цус нь таараагүй тохиолдолд өвчтөний бие цусыг хүлээж авахаас татгалзаж, эмчилгээ амжилтгүй болдог. Энэхүү эд эсийн нийцлийн түвшин нь бидний сайн мэдэх A, B, AB, O цусны бүлгээс давсан ойлголт юм.

Бристолын их сургуулийн профессор Эшли Тойгийн хэлснээр зарим цусны бүлгүүд маш ховор тохиолддог бөгөөд жишээлбэл, Энэтхэгт анх илрүүлсэн “Бомбей” цусны бүлэг нь хүн амын 0.01 хувьд ч хүрдэггүй байна. Одоогийн байдлаар Их Британи даяар уг цусны бүлгийн гуравхан нэгж нөөцөд нь байдаг аж.

Уг судалгаанд Бристол, Кембриж, Лондон хот болон Үндэсний нийгмийн эрүүл мэндийн газрын Цус, шилжүүлэн суулгах төвийн багууд оролцжээ.

Эрдэмтэд ойролцоогоор 470 мл цуснаас улаан эс болох чадвартай уян хатан үүдэл эсийг соронзон бөмбөлгийн тусламжтайгаар ялгаж, дараа нь эдгээр үүдэл эсийг их хэмжээгээр ургуулаад, улаан эс болгоход нь чиглүүлдэг байна.

Уг процесс нь гурван долоо хоног орчим үргэлжилдэг бөгөөд хагас сая орчим үүдэл эсээс 50 тэрбум улаан эс ургуулдаг. Тэдгээрийг шүүж, зөвхөн шилжүүлэн суулгах хөгжлийн зөв үе шатанд байгаа 15 тэрбум орчим улаан эсийг сонгодог байна.

Эхний туршилтад сайн дурын хоёр хүн оролцсон бөгөөд тэдэнд дөрвөн сарын зайтай 5-10 мл хэмжээтэй цусыг хоёр удаа сэлбэх гэнэ. Эдгээр цусны нэг нь энгийн цус, нөгөө нь лабораторид ургуулсан цус байх аж.

Одоогоор лабораторид цус ургуулах нь өндөр өртөгтэй бөгөөд цаашид үүдэл эсний ургах үйл явцыг дэмжиж, шаардлагатай хэмжээгээр ургуулахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатайг судалгааны баг онцолжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Их Британи, #лабораторид ургуулсан цус,