COVID-19

БЗД-ийн 26 хороо: Хорио тавьсан гурав хоногт хэн, юу хийв

2020 оны арванхоёрдугаар сарын 18-аас хойш Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрийг хүртэл нийт 136 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Иймд тус хороонд энэ сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хязгаарлалт тогтоов. Хязгаарлалтын дэглэм тогтсон цагаас хойш нийт 11,500 өрхөд санамж бичиг хүргүүлж, өглөөний 07:30 минутаас 12:00 цаг хүртэл чанга яригчаар мэдээлэл өгсөн гэж дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл өгөөд байгаа. Харин үүнийг оршин суугчид эрс няцаасан билээ. Учир нь өнгөрсөн тав хоногт дорвитой ганц ч ажил хийгээгүй гэнэ.

Хорио тавьсан гурав хоногт хэн, юу хийв

Гуравдугаар сарын 17-19-ны хооронд явуулын шинжилгээний 36 баг тус хороонд ажиллаж (нэг баг 4 хүнтэй) 11,058 өрхийн 17,550 гаруй иргэнээс шинжилгээ авсан. 542 өрх хаалга, үүдээ тайлаагүйгээс болж шинжилгээнд хамрагдаж чадаагүй. Мөн зарим иргэд өмнөх өдөр шинжилгээ өгсөн гэх шалтгаанаар шинжилгээнд хамрагдаагүй гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Эхний ээлжийн 16,100 гаруй иргэний шинжилгээнээс 28 тохиолдол бүртгэгдэж, эерэг тохиолдол бүртгэгдсэн 28 тохиолдлыг ХӨСҮТ-өөс баг ирж тусгаарласан аж.

26 дугаар хороонд хөл хорионы үед нийт 500 гаруй иргэд орж гарчээ Тухайлбал, Эрүүл мэндийн шалтгаан, ажил явдал, бизнесийн байгууллагаруу орж гарах, хүнсний татан авалт хийгсэн байна. Одоогоор хүнсний дэлгүүр, эмийн сангуудын үйл ажиллагаа хэвийн хомстолд орсон зүйл байхгүй. 

Харин тохижилт, үйлчилгээний хэлтэс 18, 19-ны өдөр 26 дугаар хороонд үүссэн үүсмэл хог, замын хогуудыг бүгдийг нь ачиж, цэвэрлэж ариутгал, халдваргүйтгэлд бэлдсэн гэж мэдээлэл өгөөд байна.

Ариутгал халдваргүйтгэлийг “Орхон овоо” ХХК-тай хамтарч нийт 127 байрны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга гэх нийт 91,770м2 талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийж маргааш гэхэд дуусгахаар төлөвлөөд байна гэж тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнөө орой мэдээлсэн.

Хязгаарлалтын үед Онцгой байдлын 20 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 310 алба хаагч, хорооны байранд түр шуурхай штаб гарган ажиллаж байгаа аж. Харин иргэд энэхүү хөл хориог ямар ч шалтгаангүйгээр тогтоосон, даруй цуцал гэсэн байр суурьтай байна.

Ташрамд, тус хороонд тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр 17.00 цагт цуцлагдах байсан ч сунгаад байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet