Вакцинжуулалтын статусаас үл хамааран коронавирусээр дахин өвдөх үед өвчин хүндрэх, нас барах эрсдэл анхны халдвартай харьцуулахад эрс нэмэгддэг болохыг судлаачид тогтоожээ. Уг судалгааны (Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургууль) тайланг пүрэв гарагт шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгааг удирдсан Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн доктор Зияд Аль-Али “Ковид-19-өөр дахин халдварлах нь цочмог үр дагавар болон ковидын дараа удаан хугацаанд илрэх хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр эрсдэлүүд вакцинд хамрагдаагүй, вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэсэн хүмүүст адилхан илэрч байсан” гэж хэлэв.

Судлаачид АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхэлсэн газар (VA)-ын 2020 оны гуравдугаар сарын 1-ээс 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны хооронд цуглуулсан “SARS-CoV-2”-оор нэг удаа халдварласан 443,588 өвчтөн, хоёр ба түүнээс дээш удаа халдварласан 40,947, халдвар аваагүй 5.3 сая хүний мэдээллийг судалж, дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Дахин халдвар авсан өвчтөнүүдийн нас барах эрсдэл нэг удаа ковидоор халдварласан хүмүүстэй харьцуулахад хоёр дахин, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь гурав дахин өндөр. Уушги, зүрх, цус, бөөр, чихрийн шижин, сэтгэц, яс, булчингийн асуудал, мэдрэлийн эмгэг зэрэгт өртөх эрсдэл нь мөн адил өндөр байсан гэж “Nature Medicine” сэтгүүлд нийтэлсэн тайланд дурджээ.

Эрсдэл нь дахин халдвар авснаас хойших эхний сард хамгийн их ажиглагдаж байсан ч зургаан сарын дараа ч гэсэн илэрсэн хэвээр байжээ. Гэхдээ судалгаанд оролцоогүй мэргэжилтнүүд “VA”-ийн нийгэмлэг нь нийт хүн амыг төлөөлөхгүй гэж үзэж байна.

Нью-Йорк дахь Вайлл Корнеллийн Анагаах Ухааны Коллежийн микробиологи, дархлаа судлалын профессор Жон Мур “VA”-ийн эрүүл мэндийн байгууллагуудын өвчтөнүүдийг өндөр настай, архаг хууч өвчтэй, ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг бөгөөд эрүүл мэндийн хувьд ердийнхөөс илүү асуудалтай бүлэг гэж тодорхойлжээ.

Харин халдварт өвчний тархвар судлаач, “Kaiser Health News”-ийн ерөнхий редактор, доктор Селин Гоундер хоёр дахь удаагаа халдвар авах үед эрсдэл огцом өсөхөөс илүү “олон халдварын үед аливаа эрсдэл хуримтлагддаг” гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Reuters

#КОВИД-19, #судалгаа,