ДЭЛХИЙН МЭДЭЭ

Арменид ээлжит бус сонгуулийг зохион байгуулна

Уулын Карабахын мөргөлдөөн намжиж, энхийн хэлэлцээр байгуулсан ч Арменид улс төрийн хямрал эхэлж, Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардан сөрөг хүчнийхэн жагссаар байна. Тэгвэл хямралыг шийдэхээр сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй уулзаж хэлэлцсэний дүнд ирэх зургадугаар сарын 20-нд парламентын ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар товложээ.

Өнгөрсөн намраас эхэлсэн улс төрийн хямралын улмаас жагсаал цуглаан газар авч, Никол Пашинян ээлжит буй сонгууль явуулна гэж мэдэгдсэн ч төдөлгүй энэ үгнээсээ буцаж байв.

Карабахын мөргөлдөөний улмаас зарим дүүргийг Азербейжаны мэдэлд шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдалд зөвхөн одоогийн Засгийн газар ч бус, өмнөх Ерөнхий сайд нар буруутай гэж Никол Пашинян үзэж буй.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet