Оросын пуужин Украины хилийн ойролцоох Польшийн Пржеводов тосгоныг онож, хоёр хүн амь үрэгджээ. Тосгонд дэлбэрэлт болж хоёр хүн нас барсныг Польшийн гал сөнөөгчид нотолсон байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам Польшийн нутаг дэвсгэрт цохилт өгсөн талаарх мэдээлэлд тайлбар хийж, үүнийг “байдлыг хурцатгах зорилготой санаатай өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.

“Telegram”-д хийсэн мэдэгдэлд “Орос Украин болон Польшийн улсын хилийн ойролцоох байнуудад агаарын цохилт өгөөгүй. Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй пуужингийн хэлтэрхий нь Оросын зэвсэгтэй холбоогүй” гэж мэдэгджээ.

Төрийн мэдээллийн агентлаг “Риа Новости” мөн Оросын далавчит пуужингууд Польшийн нутаг дэвсгэрт хүрч чадахгүй, харин хэвийн бус ажиллаж байгаа Украины “S-300” газар-агаар ангиллын пуужингийн системд хүрч чадна гэж Оросын цэргийн шинжээчээс эш татан мэдээлжээ.

Кремлийг дэмжигч хэд хэдэн “Telegram” суваг ижил төстэй мэдэгдэл нийтэлж, пуужингийн цохилтод Украиныг буруутгасан байна.

“CSIS” судалгааны төвийн ажилтан Марк Кансиан пуужинг “S-300” системээр харвасан байж магадгүй гэдэгт санал нэг байна. Энэ төрлийн пуужинг ихэвчлэн газар-агаар ангиллын довтолгоонд ашигладаг бөгөөд дайны туршид Орос, Украин аль аль нь ашиглаж иржээ.

Пржеводов хотын фермд Оросын пуужин унасан гэсэн мэдээллийн дараа Польшийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан бөгөөд цэргийн ангиудынхаа бэлэн байдлыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн НАТО-гийн аюулгүй байдлын заалтыг идэвхжүүлэх шаардлагатай эсэхийг шалгаж байгаа аж.

Уг заалтад “Талуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Талууд хамтран зөвлөлдөнө” гэсэн байдаг.

Гэхдээ Орос улс Польшийн хөдөө тосгоныг онилох шаардлага байхгүй тул зарим төрлийн доголдол гарсан байж болзошгүй гэж одоогоор таамаглаж байна.

Орос Польшийн хилийн ойролцоох Украины байг онилж, харин Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин пуужинг саатуулахаар оролдох үед пуужин Польшийн газар нутагт унасан байх боломжтой аж.

Мягмар гарагт Оросын хүчин Киев болон Украины бусад хотуудад олон арван пуужингийн цохилт өгсөн болсон бөгөөд Орос 90 гаруй пуужин харваснаас 73-ыг нь устгасан гэж Украины талаас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Польш, #УКраин,