СОЁЛ УРЛАГ

“АЛТАН БИЙР-2021″ үзэсгэлэн залуу уран бүтээлчдийг дэмжинэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 15 дах удаагийн “АЛТАН БИЙР”-2021 үзэсгэлэн ирэх сарын 4-11-ны өдрүүдэд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болох аж.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид бүтээлээ дөрөвдүгээр сарын 1, 2-нд 11:00-17:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд авчирч бүртгүүлэхийг уламжилж байна. Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн ялагчид Соёлын Яамны батламж, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ туурвих нэг жилийн эрх, Арт галерейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулах эрх, Алтан бийр дэлгүүрийн гарын бэлгийг тус тус гардуулах билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet