Австралийн уул уурхайн тэрбумтан Эндрю Форрест дайнд сүйрсэн Украиныг сэргээн босгоход туслах зорилгоор хөрөнгө оруулалтын сан байгуулжээ.

Эхний ээлжинд Форрест эхнэрийнхээ хамт тус санд 500 сая доллар хандивласан бөгөөд цаашид сангийн хөрөнгийг 100 тэрбум долларт хүргэнэ гэж төлөвлөсөн байна.

Украины Ногоон хөгжлийн санаачилгын мэдэгдсэнээр уг сангаас орж ирэх мөнгөөр эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж.

Тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү алхмыг сайшаасан байна.

“Бид Оросуудын устгасан зүйлийг хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт ногоон, дижитал дэд бүтцээр сольж, боломжийг ашиглах болно” гэж тэрээр мэдэгджээ.

Тус сан нь хөрөнгө оруулалтын менежментийн “BlackRock” компанийн дарга Ларри Финктэй хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид үндэсний хөрөнгө оруулалтын сангууд болон бусад мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авна гэж найдаж байгаагаа мэдэгдэв.

Гуравдугаар сарын эхээр тус сангийн ажлыг эхлүүлснээсээ хойш Форрест энэ төлөвлөгөөний талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен зэрэг дэлхийн хэд хэдэн удирдагчтай ярилцсан байна.

“Ерөнхийлөгч Зеленский үүнийг хуучин нүүрсээр ажилладаг станцууд, мөн атомын цахилгаан станцуудыг ногоон эрчим хүчээр бүрэн солих боломж гэж харж байгаа” гэж Форрест “ВВС”-д ярьжээ.

Түүний хэлснээр Орос Украины нутаг дэвсгэрээс гармагц ажлаа эхлүүлэх гэнэ.

Орос Украин руу довтолсноор тус улсын дэд бүтцийн томоохон хэсэг сүйрсэн.

Долдугаар сард Украины Ерөнхий сайд Денис Шмихал дайны дараа тус улсын сэргээн босголтод 750 тэрбум доллар шаардлагатай, үүнээс 100 тэрбум доллар нь зөвхөн дэд бүтцэд зарцуулагдана гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Эндрю Форрест,