Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгтэй холбоотойгоор, Украинд байлдахаас татгалзсан цэргийн албан хаагчдын эсрэг анх удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлэл гарсан байна.

Дээрх бичлэгт Украин руу явахаас татгалзсан хоёр цэргийг цэргийн цагдаа нар хүчээр авч явж байгааг харуулжээ. Оросын хуулийн дагуу цэргүүд тушаал биелүүлэхээс татгалзсан гэм буруутай нь тогтоогдвол гурван жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй юм.

Татьяна Дегтяревагийн “Polygon.Media”-д мэдээлснээр бичлэгт гарсан түүний нөхөр Юрий Дегтярев фронтын шугамд “их бууны тэжээл” болохоос татгалзсан байна.

Есдүгээр сард цэрэгт татагдсаных нь дараа ямар ч байлдааны туршлагагүй Дегтяревыг зохистой цэргийн бэлтгэлгүйгээр Луганск руу илгээсэн гэж түүний эхнэр ярьжээ.

Үүнээс хойш, Дегтяревын анги Луганск мужид Украины армийн галд өртсөнийхөө дараа ухрахаар шийдсэн бөгөөд Дегтярев өнгөрсөн долоо хоногт Оросын Белгород муж дахь цэргийн баазад саатуулагдсан байна.

Түүний нөхөр шиг фронт руу явахаас татгалзсан цэргүүдийг “ямар нэгэн подвалд” хорьж байгааг Дегтярева мөн ярьжээ.

Үүний зэрэгцээ, байлдахаас татгалзсан 300 орчим цэргийг Луганск мужийн Зайцеве тосгоны нэгэн хонгилд хорьж байгааг “Astra” гэх “Telegram” сувгаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Украины дайн,