ДЭЛХИЙН МЭДЭЭ

Япон, АНУ-ын аюулгүй байдлын 2+2 яриа хэлэлцээ Токиод боллоо

Япон, АНУ-ын холбоотны харилцааг илүү ойртуулах зорилготой хоёр орны Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нарын  2+2 аюулгүй байдлын хэлэлцээ Токиод боллоо. Энэтхэг Номхон далайн бүс нутагт өргөжин тэлж байгаа БНХАУ-ын цэрэг-батлан хамгаалах, эдийн засгийн хүч нөлөөний эсрэг Жо Байдены засаг захиргаа холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой гэж улс төрийн хүрээнд үзэж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Японы Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нартай тус тусдаа хоёр талт уулзалт хийсний зэрэгцээ 2+2 яриа хэлэлцээнд орсон. Хэлэлцээний үеэр хоёр тал Хятадын олон улсын дэг журамд нийцэхгүй байгаа үйл ажиллагаа Япон, Америкийн холбоотны харилцаа болон олон улсын хамтын нийгэмлэгт улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хувьд аюул занал учруулж байна гэж дүгнэсэн байна.

Тухайлбал, хоёр тал Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолж, Тайванийн хоолойд энх тайван байх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Түүнчлэн АНУ Сенкаку арал дахь Японы хяналтыг сулруулах аливаа алхмыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж, Хятадын далайн эргийн хамгаалалын тухай шинэ хууль хэрэгжүүлж байгаад ихээхэн санаа зовниж байна, Хятад, Умард Солонгосоос аюул заналтай тулгарч байгаа ийм үед хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлээ харилцан дэмжихээ илэрхийлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet