Б.Буянтогтох: Хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг өнөөдрөөс гэрээр эмчилнэ
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөнгөн шинж тэмдэгтэй иргэдийг өнөөдрөөс гэрээр эмчилнэ. Гэхдээ гэрт нь өндөр настан, хүүхэд хамт байдаг бол урдын адил тусгаарлалтад орж эмчлүүлнэ.
Манай улсын хувьд халдварын маш бага хувь нь хүндэрч байгаа. Гэрээр эмчлүүлэх явцад хүндэрсэн тохиолдолд эмчийн үзлэгээр тогтоож, эмнэлэгт эмчилнэ” гэлээ.


Zulka
2021-03-17
Gereer geed bas baahan aldah viidee