2023 онд Орос улс цөмийн зэвсгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад онцгой анхаарна гэж Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт мэдэгдэв.

Тэрээр телевизэд өгсөн ярилцлагадаа ирэх жил Орос улс зэвсэгт хүчнийхээ пуужингийн чадавхыг сайжруулахад анхаарна гэж хэлээд, пуужингийн шинэ системүүдийг байрлуулах байгууламжууд баригдаж байгааг дурджээ. Орос улс 6,000 орчим цөмийн цэнэгт хошуутай бөгөөд цөмийн зэвсгийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг байна.

Ерөнхийлөгч Владимир Путин орос цэргүүдийн эзэлж авсан Украины газар нутгийг Москвад нэгтгэж, “нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг” хамгаалахын тулд “боломжтой бүх арга хэрэгслийг” ашиглахад бэлэн байгаагаа мэдэгдсэн нь цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн билээ.

Энэ долоо хоногт Орос, АНУ хоёр стратегийн зөөгч хэрэгслүүдэд байрлуулах цөмийн цэнэгт хошууны тоог хязгаарласан “START” гэрээг сунгах асуудлаар Каир хотноо уулзах ёстой байв.

Гэвч уулзалтын өмнөхөн Москва татгалзаж, АНУ-ыг Оросын эсрэг хортой үйлдэл хийж, гэрээг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдсон гэж буруутгажээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #цөмийн зэвсэг,