АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд тус улсын гурван өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа.

АНУ, Япон, Өмнөд Солонгос болон Европын Холбоо Жон Ил Хо, Ю Жин, Ким Су Гил нарыг зэвсэг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн, тэдний эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

Барууны орнууд Хойд Солонгосын эсрэг олон жилийн турш хатуу хориг арга хэмжээ авсаар ирсэн. Шинээр зарласан хоригийн хүрээнд эдгээр хүмүүсийн АНУ-ын нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг битүүмжлэх бөгөөд АНУ-д бүртгэлтэй аливаа байгууллага эсвэл хувь хүнтэй худалдаа наймаа хийхийг хориглох юм.

Пхеньян энэ жил 60 гаруй баллистик пуужин, түүний дотор хэд хэдэн тив алгасах баллистик пуужин туршиж, нийт туршилтын тоогоор дээд амжилт тогтоогоод байгаа.

Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 18-нд пуужингийн туршилт хийсэн бөгөөд туршилтад ашигласан тив алгасах баллистик пуужин нь АНУ-ын эх газарт тусах хангалттай чадвартай болохыг Японы Батлан ​​хамгаалахын сайд мэдэгдсэн.

Пхеньян 2006-2017 оны хооронд зургаан удаа цөмийн туршилт хийсэн бөгөөд долоо дахь туршилтаа хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэж АНУ үзэж байгаа. Мөн Хойд Солонгос энэ туршилтаар жижиг хэмжээтэй цөмийн төхөөрөмжийг туршиж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн ойрын тусгалтай пуужингууд болон ердийн цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарч байгааг барууны орнууд анхааралтай ажиглаж байна.

“БНАСАУ-ыг үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөгжүүлэлтэд зориулж технологи, материал, орлого олж авахаас сэргийлэх зорилготой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүх улс орон бүрэн дагаж мөрдөх шаардлагатайг сүүлийн үеийн хөөргөлтүүд нь харуулж байна” гэж АНУ-ын Төрийн сан мэдэгдэлдээ дурджээ.

Гэсэн хэдий ч Америкийн зарим шинжээчид ийм хориг арга хэмжээ нь бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Пхеньяны зан байдлыг өөрчлөхгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Хойд солонгос,