Украины дайнтай холбоотойгоор энэ онд АНУ-д орогнол хүссэн Оросын иргэдийн тоо 4,500 хувиар нэмэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчид 2021 оны аравдугаар сараас 2022 оны есдүгээр сарын хооронд Оросын иргэдээс ирүүлсэн 21,763 орогнох хүсэлтийг хянан шийдвэрлэсэн бол 2020 оны санхүүгийн жилд ердөө 467 орогнол хүсэж байжээ.

Өнгөрсөн есдүгээр сар Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойших нэг сарын хугацаанд Оросын 4,000 орчим орогнол хүсэгч АНУ-д хууль бусаар нэвтэрсэн байна.

“New York Times” сонинд ярилцлага өгсөн Оросын орогнол хүсэгчид болон тэдний өмгөөлөгч нарын хэлснээр олон хүн шүүх дээр хэргийг нь хэлэлцэх хүртэл цагаачдын хорих төвд саатуулагддаг ба эдгээр газруудад тэдэнтэй зүй бус харьцсан тухай мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр эхнэрийнхээ хамт АНУ-Мексикийн хилийг хууль бусаар давсан эмч мэргэжилтэй Борис Шевчукийг хамгаалагчид газар унагаж, толгойг нь гэмтээсэн байна.

Тэрээр “Би Оросыг орхин яг Орос шиг газар ирснээ ухаарсан” гэж “New York Times” сонинд ярьжээ.

Америкийн нутаг дэвсгэрт хүрсэн хүн бүр орогнол хүсэх эрхтэй боловч уг орогнол нь зөвхөн арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, нийгмийн тодорхой бүлэгт харьяалагддаг шалтгаанаар эх орондоо хавчигдан гадуурхагдаж байснаа нотолсон хүмүүст хамаардаг.

Шүүх дээр хэргээ шийдүүлэхээс өмнө орогнол хүсэгчид барьцаа мөнгө төлөөд суллагдах боломжтой.

Гэвч Оросын орогнол хүсэгчдийн тоо сүүлийн саруудад харьцангуй өндөр болсон бөгөөд зарим тохиолдолд барьцаа нь 30,000 долларыг давж байгааг цагаачидтай тогтмол ажилладаг хуульчид хэлж байна.

Хэдий Оросоос ирсэн олон хүн барьцаа мөнгөө төлөн суллагдаж байгаа ч олон мянган хүн цагдан хорих төвд хэдэн сарын турш хоригдсон хэвээр байна. Тэндээс орогнол авах магадлал маш бага байдаг аж.

Эх сурвалж: The Moscow Times

#АНУ, #ОРос, #Украины дайн,