ХҮҮХЭД

Нигери хүүхдүүд гар утсаа ашиглан богино хэмжээний кино бүтээж байна

Нигерийн умард хэсгийн Кадуна хотод амьдардаг 10 хүүхэд гар утсаа ашиглан “Оддын дайны өөр нэгэн түүх” нэртэй богино хэмжээний кино бүтээсэн нь олны анхаарлыг татаад байна. Өөрсдийгөө “Шүүмжлэгчид” хэмээн нэрлэж, кино хийхээр нэгдсэн тэдний бага нь долоон настай, ахмад нь 27 настай ажээ. Тэд мэргэжлийн камер, тоног төхөөрөмжгүйгээр зөвхөн гар утсаараа тусгай эффек бүхий кино бүтээдэг.

Ах дүү, хамаатан садан нийлсэн 10 уран бүтээлч 2015 оноос киногоо хийхийг зорьсон бөгөөд ингэхийн тулд цахим нэвтэрхий толийн мэдээлэл, ютуб сувгийн хичээлүүдийг үзэж, “Самсунг” брэндийн гар утасныхаа камерыг ашиглан зураг авч эхэлжээ. Тэд мөн гэрийнхээ хуучин компьютерийг ашиглан видео засах программ дээр киноныхоо эвлүүлгийг хийсэн сурсан байна.

Залуу уран  бүтээлчид ийнхүү зорьсны дүнд 2016 онд “Гэтэлгэхүй” киногоо хийсэн агаад өдгөө компани байгуулан,  богино хэмжээний 20 гаруй кино хийсний дийлэнх нь роботууд, харь гаригийнхан, ер бусын чадвартай хүмүүсийн тухай түүх өгүүлэх аж.

Тэд цахилгааны хангамж сул, интернэтийн хурд удаан нөхцөлд амьдардаг тулд киногоо ихэвчлэн богино хэмжээтэйгээр хийдэг гэнэ. “Шүүмжлэгчид” киноныхоо зургийг долоо хоногоос нэг сарын хугацаанд авч гүйцэтгэх бөгөөд охид ихэвчлэн дүр бүтээдэг байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet