ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ: Индиан эмэгтэй Дотоод хэргийн сайд болов

АНУ-ын Дотоод хэргийн сайдаар Америкийн уугуул оршин суугч Деб Хааландыг томилох асуудлыг Конгрессын дээд танхим буюу Сенат хэлэлцэж дэмжлээ. Өдгөө 60 настай тэрбээр АНУ-ын түүхэнд сайдын алба хаших болсон анхны индиан, гурав дахь эмэгтэй сайд болж байна.

CNN мэдээлж буйгаар, Америкийн Дотоод хэргийн сайдын хувиар тэрбээр газар ашиглалтын асуудлыг хариуцаж ажиллах бөгөөд мөн Жо Байдены хэрэгжүүлж буй  уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлогын хүрээнд дэвшүүлсэн санаачлагад гар бие оролцох ажээ.

Дэб Хааланд АНУ-ын Аризона мужийн Уинслоу хотод төрсөн бөгөөд лагуна пуэбло омгийн хүн ажээ. Нью-Мексикогийн их сургуулийг төгссөн Хааланд 2018 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэр дэвшиж ялалт байгуулсан билээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet