Live
УЛС ТӨР

ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар мэдээлэл хийж байна

ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. Тэд “Мөнгөний хонгилд орсон шүүхээс шударга шийдвэр гарна гэж итгэхгүй байна. Шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллана” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй” гэлээ.

Мөн өмгөөлөгч Н.Баасанцогт шүүгч нар руу мөнгө шилжүүлдэг, хэрэг төлөвлөдөг, тэр хэргээ шүүхээр оруулж шийдвэрлүүлдэг зэрэг мэдээлэл цацагдаж байна. Энэ мэт шүүхийн хонгилыг нураах гэж  Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байж болохгүй хэмээн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Иймээс нэр бүхий гишүүд энэ асуудлаар ЦЕГ, АТГ, Тагнуулын байгууллагуудад албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Хэргийг тодруулбал,

Нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаж, нэр холбогдсон таван шүүгч, шүүхийн захиргааны зургаан ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.

Мэдэгдэлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр гарч буй уг асуудал нь үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн биеэр шалгуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгчдийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье” гэсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet