newswire

Харү башёгийн дээд зиндаанд 7 монгол сумоч барилдаж байна

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байгаа мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн Харү башёгийн 2 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Такарафүжи /М-1/-тэй барилдаж, түүнийг котонаге мэхээр давлаа.

Харү башёгийн дээд зиндаа буюу Макүүчид 7 монгол сумоч барилдаж байгаа юм. Энэ өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Вакатакакаге /М-2/-тай учраа таарч түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 даваатай болов. Эхний өдөр өрсөлдөгчдөө ойчсон Кирибаяама Г.Лхагвасүрэн /М-4/, Эндог сүкүинаге мэхээр давж 1 унаа, 1 даваатай байна. Ичиножёо А.Ичинноров /М-6/, Окиноүми /М-5/-г кимэдаши мэхээр унагаж 2 даваатай болов. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Точиношин /М-7/-ыг окүритаоши мэхээр давж анхны даваагаа авлаа. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Рюүдэн тэй барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр, Чёошома Г.Мөнхсайхан/М-13/, Цүрүгишо /М-14/-г ёрикири мэхээр тус тус давж, унаа даваа адил нэг болов.

Эхний өдөр өвдөг шороодсон Озэки Шодай 2 дахь өдрийн барилдаан ошидаши мэхээр Оношо /М-1/-г давсан бол Озэки Асанояама, КомүсүбиТакаяасү-д ёритаоши мэхээр ойчлоо. Харин Озэки Такакэйшо энэ өдөр Комүсүби Дайэйшотой учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр унагаж 2 даваатай болов.

Өнөөдөр 69 дэх их аварга Хакүхо, Оношотой, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшотой, Кирибаяама Б.Лхагвасүрэн Мейсэй /М-3/-тэй, Ичиножёо А.Ичинноров, Кагаяаки /М-7/-тай Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндо/М-5/-той тус тус барилдана. Мөн Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-8/-тэй, Чёошома Г.Мөнхсайхан, Аойяама /М-12/-тай учраа таарсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet