СОЁЛ УРЛАГ

Грэммийн шагналтнууд тодорлоо

Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми шагналын эздийг тодрууллаа. Өнгөрсөн онд цагдаа нарын гарт амиа алдсан Жорж Флойдын дурсгалд зориулсан  “Амьсгалж үл чадна”  бүтээл оны шилдэг дуугаар шалгарч, дуучин H.E.R Грэммийн шагнал хүртлээ. Дэлхий дахинд нэрд гарсан залуу дуучин Билли Айлиш Британийн агент “Жеймс Бонд”-ын тухай цувралын шинэ ангийн дуугаар шилдэг бичлэгийн эзэн болов.

Түүнчлэн Леди Гага, Ариана Гранде нар хамтран дуулсан “Rain on me” дуугаараа шилдэг поп хоршлын шагналыг хүртсэн бол шилдэг шалуу уран бүтээлчээр Меган Тий тодорчээ. Дуучин Тейлор Свифт энэ оны шилдэг цомгийн шагналыг хүртсэн байна.

Мөн дуучин Бейонсе “Black Parade” дуугаараа шилдэг R&B бүтээлийн шагналыг хүртэж, нийтдээ 28 цомтой болж, ийм амжилт гаргасан эмэгтэй дуучдыг тэргүүлэв. Энэ оны шилдэг поп цомгийн шагналыг дуучин Дуа Липад олгожээ.

Грэммийн шагнал гардуулах 63 дахь удаагийн ёслол үзэгчгүй болж, зэргэлдээ зассан таван тайзан дээрээс уран бүтээлчид ая дуугаа өргөж байв.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet