ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ши Жиньпин: ӨМӨЗО-д хятад хэлийг сурталчлах хүчин чармайлт гаргах хэрэгтэй

БНХАУ-ын Бээжин хотод болж өнгөрсөн БХАТХ-аар Хонгконгийн асуудлыг онцлон хэлэлцэж, сонгуулийн тогтолцоог нь өөрчлөх саналыг дэмжин баталсан. Үүний сацуу тус улсын дарга Ши Жиньпин чуулганы нээлтийн өдрөөр ӨМӨЗО-ы төлөөлөгчидтэй уулзсан байна. Тэрбээр энэ уулзалтын үеэр үндэсний хэл буюу хятад хэлийг Өвөрмонголд сурталчлан таниулахад нухацтай хүчин чармайлт гаргахыг төлөөлөгчдөд даалгажээ.

Энэ нь өвөрмонголчууд монгол хэлээс гадна хятад хэлээр ярихын чухлыг онцолсон хэрэг болж таарч байна гэж ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн намраас  Өвөрмонголын бага, дунд сургуульд хичээлийг монгол хэлээр бус хятад хэлээр заах болсон. Энэхүү шийдвэрийг эцэг эхчүүд эсэргүүцэж байсан юм.

Мөн Өвөрмонголын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ нүүрсний салбарт үүрлэсэн авлигатай хатуу тэмцэж, авлигачдыг шийтгэхээ тэрбээр мөн онцолжээ. Ташрамд, 2022 оны намар болох Коммунист намын хурлаар Ши Жиньпин дээд удирдагчаар гурав дахь удаагаа сонгогдохоор зэхэж байгааг ажиглагчид онцолж, түүнийг 2030-аад он хүртэл засаглахаар эрх мэдлээ бэхжүүлж байна гэж таамаглаж буй.

Эх сурвалж: Никкей

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet