Агаарын довтолгооноос хамгаалах бүс (ADIZ)-д нэвтэрсэн Хятадын 39 онгоцыг сэрэмжлүүлэхийн тулд Тайвань байлдааны онгоцнуудаа хөөргөсөн тухай арлын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын агаарын цэргийн хүчин тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүс буюу “ADIZ”-ийн өмнөд хэсэгт олон удаа зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн.

Тайванийн Батлан хамгаалах яамны сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадын “ADIZ”-д хийсэн ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайланд дурдсанаар пүрэв гарагт 21 сөнөөгч онгоц, дөрвөн “H-6” бөмбөгдөгч онгоц, түүнчлэн урьдчилан сэрэмжлүүлэх, шумбагч онгоц эсэргүүцэх болон агаараас цэнэглэх онгоцнууд оролцсон байна.

Тус яамнаас өгсөн газрын зургийн дагуу ихэнх онгоцнууд арлын зүүн өмнөд эргээс холгүй орших Баши суваг гэгддэг усан замын дээгүүр нисжээ. Тайванийн ойролцоогоос Хятадын тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг мөн илрүүлсэн тухай тус яам мэдэгдэв.

Тайвань Хятадын онгоцнуудад анхааруулга өгөх зорилгоор байлдааны нисэх онгоцнуудаа хөөргөсөн байна. Энэ үеэр тэдний нислэгийг пуужингийн системийн тусламжтайгаар хянаж байжээ.

Тайванийн Батлан хамгаалах яамны судалгаа, хөгжлийн салбар болох Чун-Шан үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэн энэ долоо хоногт арлын зүүн өмнөд эрэгт пуужин харвах сургуулилалт хийж байгаа бөгөөд Хятад уг сургуулилалтыг эсэргүүцэн байлдааны онгоцнуудаа арал руу илгээсэн байж болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Тайвань, #ХЯтад,