newswire

Шатаж байсан автобусыг бүрэн унтраалаа

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Мөнгөн завьяа”-гийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраалаа.

Гал түймрийн улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet