Жо Байден болон Германы Ерөнхийлөгч Олаф Шольц нар Франц улс Киевт өөрийн хуягт техникээ нийлүүлнэ гэж мэдэгдсэнээс нэг өдрийн дараа Украинд явган цэргийн байлдааны машин илгээхээр тохиролцжээ.

Байден, Шольц нар утсаар ярьсныхаа дараа хамтарсан мэдэгдэл хийсэн байна.

Цагаан ордны пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар АНУ Украинд “Bradley”, Герман “Marder” явган цэргийн байлдааны машин нийлүүлэхээр төлөвлөжээ.

Украины тал барууны холбоотнуудаасаа 600-700 явган цэргийн машин, 300 танк нийлүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөг хүртэл АНУ, Герман Украинд НАТО-ийн стандартын хуягт машин нийлүүлэхдээ болгоомжтой хандаж ирсэн.

Орос улс цэргийн тусламжийг нөхцөл байдлыг хурцатгах боломж гэж харах вий гэж эмээж байсан ч эцэст нь хоёр улс танк биш ч, хуягт машин нийлүүлэх шийдвэр гаргасан нь байлдааны талбарт томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Түүнчлэн Цагаан ордон өнгөрсөн сард АНУ-ын амласан системээс гадна Герман улс Украинд “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр болсон тухай нэмж мэдэгдэв. Хоёр улс “Marders” болон “Bradley”-д зориулж Украины цэргийн хүчийг сургах боловч тус бүрээс хэдэн ширхгийг нийлүүлэх нь хараахан тодорхойгүй байна.

Гэсэн ч Украины тал явган цэргийн үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд шийдвэрлэх хүчин чадалтай “Leopard 2” эсвэл АНУ-д үйлдвэрлэсэн “M1A1 Abrams” танкнуудыг холбоотнуудаасаа хүссээр ирсэн билээ.

Пүрэв гарагийн эхээр Германы дэд канцлер, эдийн засгийн сайд Роберт Хабек, Гадаад хэргийн сайд Анналена Баербок нар тус тусдаа Украинд үзүүлэх дараагийн ээлжийн тусламжид танк багтаж магадгүйг мэдэгдсэн ч энэ нь Франц, АНУ зэрэг холбоотнуудын шийдвэрээс хамаарна гэдгийг хэлсэн байна.

АНУ, Германы хамтарсан мэдэгдлээс нэг өдрийн өмнө Франц Киевт үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж, тагнуулын үүрэг гүйцэтгэх, байлдааны гол танкнуудыг дэмжих чадвартай “AMX-10 RC” хөнгөн хуягт машиныг тодорхойгүй тоогоор нийлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Зургаан дугуйт “AMX-10 RC” машиныг 1980-аад оноос Афганистан, Мали зэрэг олон ажиллагаанд ашигласан бөгөөд Франц улс тэднийг үе шаттайгаар зэвсэглэлээс хасаж байгаа нь Украины хувьд хамгийн тохиромжтой бэлэг болж байна.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Bradley, #Marder, #АНУ, #Герман, #УКраин,