newswire

“АстраЗенека” Европ руу нийлүүлэх вакциныхаа хэмжээг багасгана гэв

Их Британи, Шведийн компаниудын хамтран гаргасан “АстраЗенека” вакцины Европ руу нийлүүлэх хэмжээг багасгахаар болж байна. Үүний зэрэгцээ ДЭМБ-ын мэргэжилтнүүд тус вакциныг хийлгэсэн хүмүүсийн цус бүлэгнэсэн талаар нарийвчлан судалж буйг мэдэгдээд байгаа юм.

Одоогоор Европын 11 оронд энэхүү вакцинаар дархлаажуулахаа зогсоосон, эсвэл түр хязгаарлаад байгааг ВВС мэдээлсэн. Эх сурвалжийн онцолж буйгаар, вакцины хоёр хэсгээр үйлдвэрлэн, нэгийг нь Европын холбооны 17 орон руу нийлүүлсэн бөгөөд хийлгэсэн хүмүүст ийм шинж тэмдэг илрээд буй.

Тус компани энэ оны эхний улирлын байдлаар Европын холбооны улсуудад 90 сая тун нийлүүлэхээр төлөвлөж байв. Өнгөрсөн сарын эхээр вакцин үйлдвэрлэлд хүндрэл учирсан тул нийлүүлэлтээ багасгаж, 40 сая тун болгожээ. Харин хамгийн сүүлийн мэдээллээр тэд бүсийн орнуудад 30 сая тун л нийлүүлэх боломжтой болсон байна.

Вакциныг яаралтай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрөн бүртгэн авсан Европын эмийн бүтээгдэхүүний агентлаг гурван сая хүнд вакцин хийснээс 22 хүнд цус бүлэгнэх шинж тэмдэг ажиглагдсан тухай онцолсон билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet