ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европын холбоо ОХУ, БНХАУ, БНАСАУ-д шинэ хориг тавина

Европын холбоо хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй ОХУ, БНХАУ, БНАСАУ-д авсан хориг арга хэмжээ авч, хоригийн жагсаалтад албан тушаалтнуудыг нэмэхээр шийдвэрлэж байна. “Европын холбооны ажиглагч” байгууллагын мэдээлж буйгаар, энэ сарын 22-нд болох холбооны Гадаад хэргийн сайд нарын хурлаар жагсаалтыг хэлэлцэж батлах юм байна. Ингэснээр жагсаалтад орсон албан тушаалтнуудад  Европын холбооны нутаг дэвсгэрт зорчихыг хориглож, тэнд бүртгэлтэй хөрөнгийг нь царцаана.

Мөн тус гурван улсаас гадна хүний эрх зөрчсөн Эритрея, Ливи, Өмнөд Суданы өндөр албан тушаалтнууд ч хар жагсаалтад орох бололтой. Энэ сарын 2-нд Европын холбоо хоригийн талаар мэдээлэл хийхдээ хүний эрх зөрчиж, эрх чөлөөг нь боомилж буй улс орнууд, үүнд хамааралтай албан тушаалтнуудад авах хориг цаашид ч үргэлжилнэ гэдгийг сануулсан юм.

Ташрамд, АНУ болон Европын холбоо ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйд хорих ял оноосон, хордуулсан хэрэгт холбоотойгоор ерөнхий прокурор, мөрдөн байцаах хорооны тэргүүн зэрэг албан тушаалтнуудад хориг тавьжээ.

Эх сурвалж: Ньюсру

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet