ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мексик Улс марихуаныг эмнэлгийн зориулалтаар хэрэглэхийг дэмжлээ

Мексик Улсад марихуаныг өвчин намжаах, тайвшруулах буюу эмнэлгийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Конгресс дэмжжээ. Хуулийн төслийг 316 гишүүн дэмжиж, 129 гишүүн татгалзсан тухай ВВС уламжлав.

Ингэснээр тус улсын насанд хүрсэн иргэд 28 грамм хүртэл хэмжээтэй марихуан хадгалах, өөрсдөө ашиглах зорилгоор найм хүртэл тооны марихуаныг  тарьж ургуулах эрхтэй болж байна. Одоогийн хуулиар тэнд таваас дээш грамм марихуан хадгалах хориотой.

Марихуаны хэрэглээг зөвшөөрсөн хуулийг одоо Сенатын танхим хэлэлцэж баталсны дараа хүчин төгөлдөр болох юм. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Конгрессын хоёр танхим энэ хуулийн төслийг хэлэлцэж өөрчлөлт оруулсан тул энэ удаад дэмжин батлах магадлал өндөр байна.

Марихуаны хэрэглээг ийнхүү хуульчлан зөвшөөрснөөр хар тамхины сүлжээ, үүнийг дагасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүч суларна гэж хууль сахиулагчид үзэж буй. Одоогоор Уругвай, Канад Улс марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet